Газар хөдлөлт таван хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт таван хүний аминд хүрэв

Чилийн Икике хотын эмэгтэйчүүдийн шоронгоос мягмар гаригийн газар хөдлөлтийн дараа 300 гаруй хоригдлууд оргожээ. Цагдаагийнхан одоогоор 16 хүнийг л бариад байна. Газар хөдлөлтийн үеэр шоронгийн хана нь нурсан учир  хоригдлууд ингэж үй олноор оргожээ.

Хэвлэлийн мэдээгээр хөнгөн гэмтэл бэртлийг хэдэн хүн авсан ба дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй нурангид даруулж нас баржээ.

Чилийн зарим газар хоёр метрийн өндөртэй цунами ирсэн байв. Чилийн сейсмологийн албаны тодотгосон мэдээгээр газар хөдлөлт 8,2 магнитудтай байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж