
Марихуанаг хууль ёсны болгохын төлөө жагсаал Рио-де-Жанейрогоос гадна Минас-Жерайс ба Эспирита-Санту мужийн нийслэл Белу-Оризонти, Витория хотод болов. 2009 он хүртэл том хотуудын захиргаа “марихуанагийн марш” хийхийг хориглосон байсан.
Энэ хөдөлгөөний анхны тэмцлийг 1999 онд Нью-Йоркт зохион байгуулжээ. Тус хөдөлгөөний идэвхтнүүд хөнгөн мансууруулагчийг хууль ёсны болгосноор гэмт хэргийн төвшин болон төрийн албан хаагчдын хар тамхитай холбоотой авлигыг бууруулна гэж үздэг. Уг хөдөлгөөнийнхөн Бразилийнх шиг жагсаал дэлхийн олон хотод болсон гэж мэдэгдэв.