Сайн байна уу
танд энэ өдрийн мэнд хүргье. Залуусдаа өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Ганбатын
Дашням гэдэг. Би зохион бүтээгч хүн. 2010 онд “Никель Ганбаа”ХХК-ийг
үүсгэн байгуулсан. Монгол улсад унадаг дугуй үйлдвэрлэхээр ажиллаж байна
даа.
"Никель
Ганбаа" компанийг байгуулах санаа хэрхэн төрөв?
Би зохион
бүтээгч хүн. Тиймээс тэр зүйлд сонирхолтой найзуудтайгаа ярилцаж энэ компанийг
байгуулах санааг олсон. Монгол улсад дугуй үйлдвэрлэдэггүй.Хятадаас олон
тоогоор чанаргүй унадаг дугуй орж ирдэг. Үүнийг эцэг эхчүүд
хүүхдүүддээ авч өгдөг. Ямар нэгэн осол аваар гарахыг үгүйсгэхгүй. Дугуйны
тоормос ажиллахаа больсоноос эсвэл унаж чадахгүйгээс бэртэж гэмтэх
тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс эх орондоо өөрсдийн гараар
бүтээсэн чанартай унадаг дугуй бүтээе гэж шийдээд зориглоод , хөдөлмөрлөсний
эцэст зорилгодоо хэдэн алхам хүрч байгаа даа баярлаж байна.
үргэлжлэл: www.myf.mn