Виктор Янукович Украинд нэр хүнд олохыг хичээв

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Виктор Янукович Украинд нэр хүнд олохыг хичээв

Украиныг Европын холбоонд нэгтэх гэрээнээс татгалзсанаас болж, ард олны эсэргүүцэл дунд суудлаасаа бууж, ОХУ руу зугтсан экс Ерөнхийлөгч Виктор Янукович Киев дэх дэмжигчид дундаа нэр хүнд олохыг хичээж эхэлжээ. Виктор Янукович өчигдөр /IV.2/ “Associated Press” агентлаг, Оросын “NTV” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Крымыг Украинаас буцааж авсан ОХУ-ын эсрэг зүйл ярьсан байна. Тэрээр Крым ОХУ-д нэгдсэн нь “том эмгэнэл” хэмээгээд Украин хойгийг дахин эргүүлэн авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Виктор Янукович Крымыг Укрианд буцаахаар ОХУ-ын Ерөнхийлөгч Влдаимир Путиныг ятгахыг оролдож байгаа гэнэ. 

Үүнээс гадна Виктор Янукович өнгөрсөн нэг, хоёрдугаар сард Киевт Засгийн газрын эсрэг жагсаал үргэлжилж байхад хууль, хүчнийхэнд гал нээх зөвшөөрөл өгөөгүй гэдгийг ярилцлагандаа онцолжээ. Виктор Янукович ийм ярилцлага өгөх болсон нь Украины түр Засгийн газар ирэх тавдугаар сарын 25-нд ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарласантай холбоотой аж.
 
Үүний зэрэгцээ Крымыг Украинаас булаасан гэж үзсэн НАТО-гийн удирдлагууд ОХУ-тай бүх хамтын ажиллагаагаа таслаад буй билээ. ОХУ нь Крымыг өөртөө нэгтгэснээрээ Европын аюулгүй байдалд маш том аюул заналхийлсэн гэж НАТО үзжээ. Түүнчлэн Украины хилийн ойролцоо төвлөрсөн ОХУ-ын цэргүүд гурваас тавхан өдрийн дотор тус улсыг эзлэх хүчтэй гэж НАТО-гийн дээд командлагч мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж