Медведев Элбэгдоржтой утсаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Медведев Элбэгдоржтой утсаар ярилцлаа

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар ярилцлаа. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ойрын үед Москвад хийх айлчлалын талаар ярилцан  Ялалтын баярын мэндчилгээг солилцжээ.
Тавдугаар сарын сүүлчээр Монголын Ерөнхийлөгчийн Орост хийх айлчлалын бэлтгэлийн хүрээнд хоёр талын хамтын чухал практик асуудлуудыг ярилцсан хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас бямба гаригт мэдээлжээ. Монголын талаас утсаар ярилцах хүсэлтээ гаргасан гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж