Онлайн худалдааны акул Amazon компани Amazon Fire TV нэртэй шинэ үйлчилгээ нээсэн тухай Mashable сайтад мэдээлжээ. Уг үйлчилгээг авахын тулд жижиг хар төхөөрөмжийг нь худалдаж авах хэрэгтэй ба уг төхөөрөмж нь quad-core процессортой, 2GB багтаамжтай, Dolby Digital Plus дууны системтэй, Wi-FI болон Ethernet холболттой, HDMI-тай.
Тус үйлчилгээг авснаар Amazon сайтад байршсан видеонуудаас гадна Netflix, Hulu Plus, YouTube, Crackle, Vevo, iHeartRadio болон Pandora-гийн контентуудыг ашиглах боломжтой болох юм.
Үнийн хувьд 99 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН