Хойд Солонгос өндөр тушаалын 200 хүнийг цаазална гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос өндөр тушаалын 200 хүнийг цаазална гэжээ


Ким Чен Ун. Фото: REUTERS

Ким Чен Ун цаазлагдсан авга ах болон Улсын Батлан хамгаалах хорооны дарга байсан Чан Сон Тхэк нарын хамсаатан гэх 200 орчим өндөр тушаалтныг цаазаар авахаар болжээ. Энэ тухай “The Chosun Ilbo” гэх өмнөдийн сонинд бичжээ.

“Улсын аюулаас хамгаалах хороо Чан Сон Тхэкийг цаазалсан үе болох арванхоёрдугаар сараас хойш түүний 200 гол хамсаатан 1000 орчим дагалдагчийг тодруулах ажиллагаа явуулсан” хэмээн тус сонинд бичсэн байна. Мөн тэдний гэр бүлийн 1000 орчим хүнийг шүүхгүйгээр хорих лагерьт илгээх гэнэ. “Цаазаар авах 200 тушаалтан нь Хөдөлмөрийн нам ба арми, засгийн газрын хүмүүс бөгөөд Чан Сон Тхэкаас шууд тушаал авч ажилладаг байжээ. Кан Коны нэрэмжит цэргийн академийн буудлагын талбайд тэднийг өндөр тушаалын хүмүүсийн өмнө цаазлах тухай дээрх сонинд мөн бичсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж