Форт-Хүүд баазад дахин буудалцаан болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Форт-Хүүд баазад дахин буудалцаан болжээ

АНУ-ын Техас муж улсад орших Форт-Хүүд баазад өчигдөр /IV.2/ буудалцаан болж, дөрвөн хүн амь үрэгдэж, 14 хүн гэмтэж шархадсан хэрэг гарчээ. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар 34 настай Иван Лопез гэгч цэрэг Форт-Хүүд бааз дахь “Carl R Darnall” цэргийн эмнэлэгт хүмүүс рүү гал нээсэн гэнэ. Гэхдээ АНУ-ын армийн албаныхан халдлага үйлдсэн цэргийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа аж. Түүнчлэн буудалцааны үеэр гал нээсэн цэрэг амь үрэгдсэн гэж “Associated Press” агентлагт мэдээлжээ. Эмч нарын мэдээлснээр эмнэлэгт эмчлүүлж буй хохирогчид цээж, хүзүү, хэвлийн тус газраа сумны шархатсан гэнэ.

Үүнээс өмнө 2009 оны арваннэгдүгээр сард Форт-Хүүд баазын эмчилгээний төвийн эмч Нидал Малик Хасан эмнэлэгт гал нээж, 13 цэргийн амийг хөнөөж, 32 хүнийг гэмтээж шархтуулсан билээ. Виржини мужид төрсөн мусульман шашинтан Нидал Малик Хасан нь Форт-Хүүд хуарангийн Талибанчуудыг өмгөөлөн цэргүүдийн эсрэг гал нээсэн хэмээсэн юм. Тэрээр хариу буудалцааны үеэр шархтаж эмнэлэгт хүргэгдэж байжээ. АНУ-ын цэргийн шүүхээс өнгөрсөн 2013 оны есдүгээр сард Нидал Малик Хассанд цаазаар авах ялаар шийтгэсэн аж. Энэ нь АНУ-ын цэргийн шүүх 1961 оноос хойш армийн алба хаагчид цаазын ял оноосон анхны хэрэг болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж