Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Бид хэн юм бэ?

Мэдээж бид бол хөх толбот монголчууд. Дэлхийн хаана ч очоод цуутай дээдсийн хээ алдрыг хэлэхэд эрхгүй тэд толгой дохино. Өвөг дээдсийн хээ цадиг түүхийг шүлэглээд шүлэглээд дуусахгүй, өргөн уудам нутгаа магтаад магтаад барагдахгүй. Гэхдээ бид бусдын л адил хүн заяанд төрсөн бодгалиуд. Хүн хэмээх нийгмийн амьтныхаа хувьд монголчууд бид чухам хэн юм бол?
 

Уржнан зун хөдөө, сумын төв дээр хэд хоног амарч билээ. Үзүүлж харуулах онцын зүйлгүй ч найз минь хэрээрээ дайлж цайлав. Сайхан л байлаа. Ингээд бид буцах болж айраг авч явахаар нутгийнх нь хүнсний зах дээр очив. Хорин литрийн хоёрын зэрэг хуванцар сав авчихаад тайраг сонгох боллоо. Энэ зуур найз маань “Хөгшин нь энүүхэнд нэг хүнтэй гялс уулзчихаад ирье” гэж байна. За л гэлээ. Найзын “гялс” гэдэ г хугацаа 30 минут өнгөрсөн ч  дуусаагүй бололтой, сураг алга. Зуны үдийн халуунд орж байх газраа олж ядан, сүүдэр хайсан бид сарампай хашаа бараадан хүлээсээр… Нэг цаг өнгөрөв. Тэвчээрийн тулах цэг эрхгүй нурав. “Гялс” нь дуусаагүй бололтой, таг чиг. Удалгүй гайхаж эхлэв. Бидэнтэй зөрөөд гэртээ харьчихсан юм биш байгаа гээд эхнэр рүү нь утсаар ярихад “Та хэдтэй л гарсан шүү дээ” гэж байна. Ингээд зах дотуур нь хайж, нутгийн хүнээс сураглавал “Захын хойд талын байшинд шаариг цохиж байна лээ” гэх сураг хэлэв. Чихэндээ итгээгүй ч хайж явсаар мөнөөх байшинд нь орвол гартаа цохиур барьсан анд минь ширээ тойроод хээв нэг алхаж явна. Эгдүүцэл, дургүйцлээ ар араас нь цувуулахад “Одоохон, энэ бандиас хэдэн цаас тоншчихоод гаръя” гэж

билээ. Бид түүнийг бараг хоёр цаг хүлээн суугааг анд минь юман чинээнд бодсонгүй. Харин намайг “Хужаа шиг ямаан омог гаргалаа” гэж жинхэнэ монгол эрийн гүндүүгүй, уужуу тайвуу ухаанаараа гайхуулсан сан.

Байдаг л монгол

Монголд хэдэн жил амьдарсан орос танил маань нэгэнтээ хууч хөөрч суугаад гэнэт хачин юм асуув. “Монголчууд үхдэг биз дээ? Би өдий жил болохдоо ер оршуулгатай таарсангүй”. …Үхэхгүй хаачдаг юм. Мөнх бусын энэ хорвоод хүн байтугай ган төмөр ч хумхийн тоос болдог юм чинь. Найздаа учрыг тайлбарлаж өглөө, “Манайхан талийгаачийг оршуулахдаа лам нараас цаг нар асуудаг. Аль ч ламаас асуусан бүгд үүрийн таван жингээр хөдөөлүүл” гэдэ г юм гэвэл “монгол хүн үхдэггүйн” учрыг сая ойлгоод баахан инээж билээ. Бидэнд бусад улс үндэстэнд гайхуулах юм бишгүй л бий.

Бас өөрсдөө ч хараахан олж хараагүй яваа “гайхамшигт чанар” ч захаас аван ажээ. Үндэстэн бүхэн өөр өөрийн онцлогтой. Онцлог гэдэгт сайн нь ч, саар нь ч багтана. Ер нэг тийм нийтлэг зан араншин, амьдралын хандлага манай

засаг захиргааны хамгийн бага нэгж сум, баг бүрт байдаг. “Монголчууд нийгмийн соёлын хүн судлалаар бол Дотоод Азид хамаардаг. Энэ ард түмэн 1. Нүүдэлчин, 2. Малчин, 3. Байгальтай ойр амьдардаг нийтлэг онцлогтой. Эндээс л монголчуудын сэт гэлгээний мөн чанар бүрэлдсэн” гэж МУИС-ийн Соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Бум-Очир хэллээ. Харин монголчууд бие махбодын хувьд бусад үндэстнээс огтоос ялгаагүй гэдэг нь шинжлэх  хаанаар нэгэнт тодорхой зүйл бөгөөд хятадуудын тусдаг өвчин биднийг тойрохгүйгээр барахгүй туслаа гэхэд орос эмээр анагааж болдог. Үүнийг хүн судлалын нэг салбар, физикийн антропологи судалдаг, энэ салбарын ямар ч эрдэмтэн монгол хүн бусадтайгаа яг адил гэд гийг хангалттай нотлоод өгөх юм.

Жинхэнэ монгол

Монголд жилдээ хэдэн наадам болдгийг яг таг хэлж чадах хүн хаана ч үгүй. Долдугаар сард 365 сум, 21 аймаг, улсын  ийслэлд, нийт 387 наадам зэрэг болдог. Үүн дээр элдэв ой, даншиг, бүсийн наадам, овооны тахилгыг нэмчихээр элбэгхэн 500 гарна. Хэдэн мал нь өсөхийн хэрээр жалга довондоо бэс рэг наадам зохиодог уламжлал хөдөө нутагт нэгэнт хэм хэмжээ болжээ. Энэ мэтий г оруулбал Монголд зундаа мянга давсан наадам болдог тооцоо гарах биз. Дээр нь шинэ гэр, сэ влэг үргээх, хурим, хүүхдийн угаалга, одон медалийн найраа нэмчихвэл хэд болохыг ёстой хэн ч багцаалахгүй.  Наргиж цэнгэх гэдэ г монгол хүний хамгийн дуртай үйлийн нэг. Манай үлгэр туульс төгсөхдөө “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж, жаран жилийн жаргал, наян жилийн найр хийдэг”. Амьдрал дээр ч бас ийм л дүр зураг харагдаж байна. Сэт гэл судлалын үндэсний төвийн Гүйцэт гэх захирал Б.Ууганцэцэг үүнийг баталж байна. Сэт гэл  удлалын шинжлэх ухаанаар хүний сэт гэхүйн хөгжил 1. Тоглох, 2. Сурах, 3. Хөдөлмөрлөх гурван үндсэн үе шат дамжин явагддаг аж. Харин монголчуудын сэт гэхүйн хөгжил анхны буюу “тоглох” үеэсээ цааш ахилгүй гацаж орхисон гэд гийг олон ажиглалт, судалгаа бэлхэн харуулдаг гэж Б.Ууганцэцэг ярив. “Тоглох” гэдэ гт малын бэлчээрт чулуун гэр барьж наадахаас аваад найр наадам хийж цэнгэх хүртэлх монголчуудын “идэвхт амьдрал”-ын бүх үйл багтдаг байна. Хятад хүн амьдралын утга учрыг “ажиллах” гэж ойлгодог бол монголчууд “таашаал авах” хэмээн үздэг гэнэ. Үүнийгээ тэрбээр олон жишээгээр баталж байлаа.

Шинэ монгол

Кембрижийн антропологийн доктор Д.Бум-Очир өнөөгийн монголчуудыг “Өрнө дахины иргэншлээс өөриймшүүлсэн  үйлгүй, уламжлалаасаа авч үлдсэн юмгүй. Ямар нэг хэм хэмжээгүй болчихсон” гэж дүгнэв. Зуу гаруй жилийн өмнө бид нүүдлийн соёлтой, өөрийн гэсэн ёс суртахуунтай байсан юм. Өрнийн буюу Библийн ёс зүйгээс эрс өөр ч гэлээ ёс зүй  айлаа. Харин коммунизм байгуулахаар шулуудсан жилүүдэд нүүдэлчин ахуйгаас улбаатай бүхнийг баллаад, шинээр олж авсан нь үнэндээ Өрнийн сонгомол иргэншлийн хугас төдий, орос чөмөгтэй коммунист суртахуун. Ийм орчинд Монголын гурван үе төлөвшиж ядаж байтал юу юугүй капитализмд орцгоосон. Энэ зуур монголчууд хэрхэн өөрчлөгдөө бол?

Ц.Уртнасангийн Нийгмийн шинэчлэл:
Амьдралын хэв маягийн өөрчлөлт номоос капиталист монголчуудын талаар багагүй зүйл мэдэж болохоор байна. Судалгаанд хамрагдагсдын 65.5 хувь нь орлогоо нэмэгдүүлэх ямар нэг эх сурвалжтай буюу амьдрах арга эвээ хайж байгаа хүмүүс байжээ. Энэ ч аргагүй, хамгийн хачирхалтай нь дээрх монголчуудын 63.6 хувь нь юу чаддагаа бус, зах зээлд юу хэрэгтэйг ч биш зөвхөн ашиг ахиуг нь харж сонголт хийсэн гэнэ. Бид “Эрэлт хэрэгцээг олж хараад ханга” гэдэ г зах зээлийн энгийн хуулиас ч гажууд сэт гэх ажээ.

Монгол наадам Дэнж халцарч, дээл гандтал хийдэг наадам өдгөөгийн суурин
иргэншилд нэлээд хэвшин хэлбэржиж байна. Жил бүрийн долдугаар сард
Улаанбаатарынхан Хүй долоон худаг очиж цусандаа булгилах монгол
араншингаа гаргадаг юм.

Сэтгэл судлалын үндэсний төв монголчуудын сэт гэлгээний онцлог хэв шинж болон тэдэнд тулгамдаад буй сэт гэл зүйн асуудлыг  одруулахаар томоохон хэмжээний судалгаа явуулж байгаа гэнэ. Гэхдээ судалгааны үр дүн намар бүрэн гарах аж. Тэр цагт өнөөгийн монголчуудын сэт гэл зүй болон сэт гэлгээний бүрэн дүр зураг тодрох юм. Гэхдээ өмнөх зарим асуулгын дүнгээс монгол хүний зарим онцлогийг харж болж байна. “Таны амьдралын зорилго юу вэ?”, “Та юу хүсэ ж мөрөөддөг вэ?” гэх энгийн гэмээр асуултад бидний олонх нь “Сайхан амьдрах”, “Элэг бүтэн байх” гэж хариулжээ. Уул нь хэн ч ингэж хариулмаар…

Гэтэл ийм хариултыг сэт гэл судлаач “хангалтгүй” хэмээн үзэж байна. Уул шугамандаа бол “сурах” шатыг туулаад, “хөдөлмөрлөх” үедээ орсон бие хүн “Би ийм мэргэжилтэй болж, төдий хэмжээний орлого олж, ийм сууцанд амьдарч, төдөн хүүхэд төрүүлнэ” гэж тодорхой хариулах учиртай гэнэ. Дээрх хариултаас монголчууд амьдралын тодорхой зорилгогүй, чухам юу хийж чадахаа тодорхойлж чаддаггүй нь шууд илэрдэг ажээ. Нэг үгээр бол өөрийгөө олоогүй монгол захаас аван.

Монголчууд ер нь хавтгайдаа ноён зантай улс

10 шатлалтай үнэлгээгээр аль ч монгол өөрийгөө 8 эс вэл 9 гэж үнэлдэг гэнэ. Гэхдээ шийдвэр гаргах дээр тулахаар байдал эс рэгээр эргэж үнэлэмж нь 2-3 хооронд эргэлддэг гэж Б.Ууганцэцэг ярилаа. Эндээс монголчууд их зантай ч чаддаг юмгүй болох нь алганы хээ шиг зурайгаад ирдэг. Тэрбээр “Манайхан шийдвэр гаргах тал дээр үнэндээ нойль заадаг, бүр төрсөн үрдээ нэр өгөх халдашгүй эрхээ нэг ламд даатгана гэдэ г даанч арчаагүй байдал” гэлээ.

Будилсан монгол

Монгол улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн гуравдугаар зүйлд “сэт гэцийн эрүүл байдал”-тай, “сэт гэцийн өвчин”-тэйгээс гадна “сэт гэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал”-тай гэдэ г нэр томьёо оржээ. Сэт гэл судлалын үндэсний төвийн судалгаагаар монголчуудын 75 хувь нь сэт гэцийн тулгамдсан асуудалтай гэдэ г ангилалд багтсан байна. Энэ нь монголчууд нийгэм, сэт гэл зүйн шалтгааны улмаас сэт гэхүй, сэт гэл хөдлөл болоод зан үйлийн хувьд хэсэ гтээ л хямраад байгаа гэсэн үг юм. Ийм хүмүүсийн бүтээлч сэт гэхүй ор тас мөхөөд шүүмжлэлт сэт гэлгээ нь хуурай модонд авалцсан түймэр шиг гаардаг. Асуудлыг тодорхойлоод шийдэх аргаа олохын оронд харсан үзсэн бүхнээ ам уралдан муулдаг бидний зан үүнийг ямар ч шинжилгээ оношлоогүйгээр батлаад өгнө. Үүн дээр монгол хүний  уйлширдаг араншинг нэмчихээр өнөөгийн Монголын амьдрал дан хар өнгөөр зурагдаад явчихна. Нэгэнт өөрсдөө бие даан шийдвэр гаргах чадваргүй болохоор өмнөөсөө шийдвэр гаргуулахаар хэн нэгнийг хайна. Тийм хэрэгцээг нь хангах бөө удган, хутагт хувилгаан, үзмэрч төлөгчдийн бүхэл бүтэн арми хэрэгцээ дагаад бий болдог. Тэд маань гэтэ л өөрсдөө бидний нэг хэсэ г болсон хойно бас л “сэт гэцийн тулгамдсан асуудалтай” байхаас зайлахгүй. Ингээд гэтэ лж үл дуусах орчлонгийн тойрог дундаа будилж явна даа, хэд үүлээ. Одоохондоо бид нүүдэлчин ч бус, иргэншсэн иргэн ч биш, авъя авч болохгүй, хаяя хаяж болохгүй, нийгмийн болоод хувь хүний идеальгүй хэсэг хүмүүсийн бөөгнөрөл төдий л харагдаж байна. Хэдэн хувьсгал хийгээд ч үл засрах энэ эмгэг гагцхүү сэт гэлгээний өөрчлөлтөөр, хувь хүний төлөвшлөөр л засагдах ганц замтай аж. Биеэ засчихвал ч бусад нь амархан гэнэ лээ.

Д.БАТБАЯР

Зохиогчийн эрх:
"Үндэстний тойм" сэтгүүл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж