Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн юу хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн юу хийдэг вэ?

Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.

Уг байгууллагын зорилго нь шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ судалгааны онол арга барилд түшиглэн хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ул мөр, эд мөрийн баримт цуглуулах хэргийн холбогдох ул мөр, эд мөрийн баримт материалуудад өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн тогтоол, захирамжийн дагуу шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт магадлагаа гарган өгөх, нарийн мэргэжлийн чадварлаг зарчимч, шударга, үнэнч, мэргэшсэн алба хаагчдын үр дүнтэй, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх аж.

Иргэд уг байгууллагыг шүүх эмнэлгийн дүгнэлт гаргадаг гэдгээр нь илүүтэй мэддэг бөгөөд  эцэг эх тогтоох шинжилгээ хийх, сураггүй алга болсон хүний мэдээллийг авах, Гэмтлийн зэрэг тогтоох магадлан шинжилгээ, ЭХО-д харуулах, Цусны бүлэг тогтоох, Компьютер томографийн зураг унших, Насанд хүрэгчийн цогцост хийх магадлан шинжилгээ зэрэг олон шинжилгээ, дүгнэлтийг гаргадаг аж.

Уг байгууллагаас саяхан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан бөгөөд иргэдэд криминалистикийн шинжилгээний хэлтсийн галт зэвсгийн лаборатори нь шинээр галт зэвсэг эзэмшиж буй иргэдийн галт зэвсгийн бүртгэлийг хийн галт зэвсгээр буудлага үйлдэж сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, Тусгай шинжилгээний хэлтсийн Биологийн лаборатори нь өдөрлөгт оролцсон иргэдийн цусны бүлэг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн ба мөн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын хээний шинжилгээний тасаг нь үйчлүүлэгчдийн гарын хээг тусгай зориулалтын бэхээр бэхжүүлэн цаасан дээр буулган дурсгал болгон өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж