
Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн гол дээгүүр 169 метр урттай гүүр барихаар болжээ. Энэ ажлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хариуцан ажиллаж байгаа юм байна. Гүүр барих компанийг тендерээр шалгаруулах юм байна. Төмөр бетонон гүүр барих тендерийг зарлаад байгаа бөгөөд тендерийн ялагч нь энэ сарыгн 30-нд тодрох ажээ. Хэрвээ гүүр барих ажил цагтаа эхэлж, цагтаа дуусч чадах юм бол ирэх намар гэхэд ашиглалтад орчихсон байх бололтой.
Ж.ГЭГЭЭ