
Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн Холбооны удирдах зөвлөлийнхөн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан хуралдуулж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод дахин шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа. Уг шаардлагад “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчныг бий болгох асуудлаар Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн холбооноос МУ-ын ерөнхий сайд С.Батболд танд удаа дараа шаардлага хүргүүлж байсан билээ. Иймээс МУ-ын ерөнхий сайд С.Батболд таныг хууль санаачлах эрх, Монгол Улсын Засгийн Газрын тэргүүнийхээ хувьд хот суурин гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах чадваргүй хэмээн үзэж 2011 оны 06 сарын 09-ний өдөр албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна” гэсэн байна.
Б.Манд