Оюутнууд Ховд хотоо цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Оюутнууд Ховд хотоо цэвэрлэв

Ховд аймгийн 80 жилийн ойг угтан “Ойн баярт оюутан бидний барих бэлэг” уриан дор нийтийг хамруулсан их цэвэрлэгээний ажил өрнүүллээ. Энэ ажилд 1900 оюутан залуус оролцон 240 га газар цэвэрлэж, 29 тонн хог хаягдал зайлуулж, булсан байна.

Төрөлх хотоо цэмцгэр орчин болгох нэг өдрийн бүтээлч ажилд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын хэлтэс, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хотын захирагчийн алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Ховд их сургуулийн захиргаа, Оюутны холбоо нэгдэн ажилласан талаар Ховд аймгийн БОАЖГ-ын байгаль хамгаалагч С.Сүхцоож мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж