
Аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөртөө 2012 он гэхэд аймгийнхаа ард иргэдийн гурилын хэрэгцээний 50,төмс 100, хүнсний ногооны 90 хувийг дотоодын үйлдвэрлэлээсээ хангах зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд энэ зөвлөлгөөнд ихээхэн анхаарал хандуулж, аймгаас газар тариалан эрхлэлтийг сэргээхэд ихээхэн анхаарч, “Техник үйлчилгээний дундын төв” байгуулан өндөр хүчин чадалтай трактор, комбайнуудыг хөнгөлттэй үнээр, зээлээр нийлүүлж байгаа ба 2010 онд Орон нутгийн хөрөнгө болох 19 сая төгрөгөөр Үрийн сан бий болгож, сайн чанарын үрийг нөөцлөх арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Мөн энэ үеэр тариаланчид нийлүүлж байгаа трактор комбайн, техникүүд нь үнэ төлбөр их, эргэн төлөлтийн хугацаа богино байгаагаас тариаланчдын нуруун дээр хүнд ачаа болж байгааг сануулаад авлаа. Зөвлөгөөний төгсгөлд хэлэлцүүлгийг дүгнэж, аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн тэргүүлэх зорилтыг баталжээ.