70 гаруй сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

70 гаруй сая төгрөг хандивлав

Дархан-Уул, Орхон аймгуудад суугаа Өвөрхангайн уугуул ард иргэдтэйгээ уулзах арга хэмжээг өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Нутгаасаа хол суугаа иргэд сум орныхоо сонин сайханг сонсох, танил хүмүүс, найз нөхөдтэйгээ уулзах, төрөлх нутгийнхаа түүхэн ойд сэтгэлийн дэм өгөх үүднээс хүндэтгэлтэйгээр цугласан бөгөөд арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж, театрын уран бүтээлчид ая дуугаараа бэлэг барьлаа. Түүнчлэн хандивын үйл ажиллагаанд тус хотуудад бизнес эрхлэгчид болон төрийн албанд ажиллагч 80 орчим нутгийн иргэдээс 70 гаруй сая төгрөгийн хандив дэмжлэг үзүүлжээ.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж