Эцэг эх, суралцагчийн өдөр

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Эцэг эх, суралцагчийн өдөр

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв нь, “Монгол Алтан тос” үйлдвэртэй хамтран сурагчдын боловсрол хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль болон түншлэгч байгууллагын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор “Эцэг эх суралцагчийн нэг өдөр” сэдэвт ажлыг зохион байгууллаа.

МСҮТөвд суралцагчид нь, дэлхийн жишигт нийцүүлэн,  хамгийн орчин үеийн багаж, цахим төхөөрөмжөөр тоноглон  шинээр суурилуулсан, найман танхимд хичээллэн үйлдвэрлэлийн дадлага хийснийхээ  үндсэн дээр мэргэжил эзэмшин төгсөж гарч байна.  Мэргэжлийн Сургалт  Үйлдвэрлэлийн төвд өнгөрсөн онд  ашиглалтанд орсон, цахилгаан,  уул уурхайн тоног төхөөрөмж, компьютер, мэдээлэл  зүйн танхимд, бүх мэргэжлийн ангийн сурагчид  хичээллэж   дадлага  хийжээ. Мөн халаалт, хөргөлт,  төмөр зорох суурь машин, дулааны шугам сүлжээ, гагнуурын мэргэжлийн иж бүрэн  сургалт дадлагын танхимд хичээллэж байгаагаа эцэг эхчүүдэд танилцуулжээ. Сургуулийн захирал Б.Эрдэнэ хэлэхдээ “-Хичээл сургалтын орчин, багаж төхөөрөмж  ингэж эрс сайжирсан нь, бэлтгэгдэн  гарч байгаа мэргэжилтэй ажилчдын мэдлэг ур чадварт  онцгой нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд манай төгсөгчид бүгд ажлын  байртай  болсон нь  үүнийг гэрчилнэ“ гэж байв.

Өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд  хичээл, дадлагын анги танхимуудаар орж үзэн, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож,  хүүхдүүдтэйгээ дурсгалын зураг авхуулжээ. Тэд хүүхдийнхээ хичээлд суусны дараа  “Монгол Алтан тос”  үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

                                     Ө.РАГЧААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж