Таэквондогийн оюутны анхдугаар тэмцээн дууслаа

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Таэквондогийн оюутны анхдугаар тэмцээн дууслаа

Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт энэ жил анх удаа багтсан таэквондогийн тэмцээн гуравдугаар сарын 29, 30-нд болж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийслэлийн болон Дорнод, Дархан-Уул аймгийн нийт 18 их, дээд сургуулийн 150 орчим тамирчин эмэгтэйчүүдийн 49, 57, 65 кг, эрэгтэйчүүдийн  54, 58, 68, -74, + 74 кг-ийн жингийн ангилалд өрсөлдсөн юм.

Тэмцээний аваргууд ирэх зургадугаар сарын 8-14-нд БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотноо болох таэквондогийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх юм.

Тэмцээний медальтнуудыг танилцуулъя.

Эмэгтэй -49 кг:

  1. С. Янжинлхам /БХИС/
  2. Б.Дуулиан /Дорнод ПК/
  3. Д.Отгонжаргал /Мон-Алтиус БТДС/

Эмэгтэй -57 кг:

  1. Д.Төмөрсүх /ИЗИС/
  2. Г. Хулан /Мон-Алтиус/
  3. З. Отгонтөгс /ШУТИС/

Эмэгтэй -65 кг:

  1. У. Ханд /ҮБТДС/
  2. С.Уранбилэг /Монгол ДС/
  3. Буянжаргал /ҮБТДС/

Эрэгтэй  -54 кг:

  1. Н. Гандорж /Монгол ДС/
  2. С. Түмэндэмбэрэл /ШУТИС/
  3. Э. Бат-Эрдэнэ /БХИС/

Эрэгтэй  -58 кг:

  1. М.Түмэнбаяр /БХИС/
  2. А. Нацагдож  /ШУТИС/
  3. Б.Буянтулга /Дорнод ПК/

Эрэгтэй  -68 кг:

  1. П. Тэмүүжин /БХИС/
  2. Б. Сэргэлэнбат /ҮБТДС/
  3. О.Оюунбилэг /ҮБТДС/

Эрэгтэй  -74 кг:

  1. Н.Золжаргал /ОУЭЗБДС/
  2. Э.Мөнхбуян /ХСИС/
  3. О.Билгүүн /ШУТИС/

Эрэгтэй  +74 кг:

  1. Б.Түвшинжаргал /ХААИС/
  2. Н.Насанбаяр /ШУТИС/
  3. Н.Сэдэд /ИЗИС/

Шилдэг эмэгтэй тамирчин:

       Д.Төмөрсүх /Их Засаг ИС/

Шилдэг эрэгтэй тамирчин:

        Н.Гандорж /Монгол ДС/
 
Байгууллагын нэгдсэн дүнгээр Н.Жанчив дасгалжуулагчтай БХИС тэргүүлж, ХААИС болон ҮБТДС-ийн багууд удаалсан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж