
“News агентлаг”, “Eagle News” телевиз, “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ыг Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” аяны хүрээнд дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийг дуустал зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд агентлагуудын үйл ажиллагаа, ололт, дутагдалтай талуудын талаарх товч мэдээллийг цувралаар хүргэж байна.
Гаалийн ерөнхий газар
“Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” хэмээх уриатай тус байгууллагын даргаар О.Ганбат ажиллаж байгаа. Гаалийн ерөнхий газар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсад нийт 46 боомт ажилладаг бөгөөд ес нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зогчигчдод үйлчлэх нөхцөлд бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна.
Тусгай дугаар:1800-1281
Веб сайт: www.ecus-toms.mn
Цахим хаяг: Information@ecustoms.mn
Ололттой талууд
- Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчийн биед үзлэг хийх рентген төхөөрөмж суурьлуулах ажлыг эрчимжүүлсэн.
- Орчин үеийн стандартад нийцсэн шалган нэвтрүүлэх цогцолбортой болж байгаа.
- Гаалийн ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилтот аян зохион байгуулж хэвшсэн.
- Удирдах ажилтан болон байгцаагч нарыг сургалтад хамруулж, хууль эрх зүйн болон бусад шинэ дүрэм, журмыг цаг тухайд нь танилцуулдаг.
- “Соёлын өв-Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтэд хүртээмжтэй мэдээлэл олгосон.
Дутагдалтай буюу олон нийтээс шүүмжлэл хүлээдэг талууд
- Гаалийн байцаагч нар хүнд суртал ихтэй.
- Гаальтай машин нэрээр авлигыг цэцэглүүлдэг.
- Ашиг сонирхлын зөрчилтэй.
- Харьцааны соёлгүй.
- Байцаагч нар хуурамч бүдүүлэлт хийхэд оролцдог.