
Сангийн сайдын тодорхойлсноор Монголын эдийн засагт хүндрэл үүсчээ. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Нэгдүгээрт, экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буусан, хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байгаа, Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэрэгжих эсэх нь тодорхойгүй, мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй байгаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй аж. Тиймээс энэ онд Монгол Улс тэвчиж болох зардлаа тэвчин, олсноо үр ашигтай төсөлд зарцуулах шаардлага байгаа гэдгийг онцолсон юм.
Энэ тухай дэлгэрэнгүй ярилцлагыг эргэн хүргэх болно.
Г.ДАРЬ