
жилийн ургац тариалалтын төлөвлөгөө гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын
сарын сүүлчээс эхлээд тариалж эхлэх юм байна. Өнгөрсөн жилийн хувьд
таримлын сэлгээнд тосны ургамал /рапс/-ыг оруулж ирсэнээс улаанбуудай
тарих хэмжээ 10 хувиар буурсан талаар салбарын Дэд сайд Ц.Туваан хэлж
байсан. Арваннэгдүгээр сард бүрэн дуусч байсан ургац хураалтаар 370
мянган тонн буудай, 198 мянган тонн төмс, 106 мянган тонн хүнсний
хүнсний ногоо хураан авсан нь өмнөх жилүүдийнхээс бага хэмжээтэй байсныг
цаг агаарын шалтгаантай холбон тайлбарлаж байсан юм.
Энэ
жилийн тариалалтын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Үр тарианы
үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.
-Энэ жил хэдий хэмжээний талбайд тариалалт хийх вэ?
-Энэ
жил ургац тариалах талбай, хэмжээг өнгөрсөн оныхоос буулгахгүй. 315
мянган га талбайд үр тариа, 304 мянган га талбайд буудай, 15.4 мянган га
талбайд төмс, 8.3 мянган га талбайд хүнсний ногоо тариална.
-Тариалалт эхлүүлэхтэй холбоотойгоор түлш, шатахууны хэрэглээ ямархуу байх вэ?
-Шатахууны хэрэглээг одоогоор тодорхойлох болоогүй байна.
-Өнгөрсөн
жил буудайг гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх шийдвэрийг УИХ-аас
гаргасан. Энэ дагуу хэдий хэмжээгээр буудай импортлох бол?
-Үрийг
сайжруулах, нөөц бүрдүүлэхээр буудайн үрийг Алтайн хязгаар, Буриадаас
импортолно. Бусад тоо хэмжээний хувьд одоогоор бүрэн тодорхой болоогүй
байна.
Б.МИШЭЭЛ