Майкл Жексоны шинэ цомог гарна

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны шинэ цомог гарна

“Попын хаан” Майкл Жексоны шинэ цомог худалдаанд гарах тухай мэдээлэл нь цоо шинэ зүйл биш юм. Урт удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан цомгийн талаарх мэдээлэл албан ёсоор ил болж, худалдаанд гарах тов тодорхой болжээ.


Майкл Жексоны “Xscape” цомгийн хавтасны зураг.

2009 оны зургадугаар сарын 25-нд зуурдаар таалал төгссөн домогт дуучны цоо шинэ цомог ирэх тавдугаар сард фенүүдийнх нь сонорт хүрэх ажээ. Түүнийг нас барснаас хойшхи эхний цомог 2010 онд гарч байсан бол ийнхүү дөрвөн жилийн дараа хоёр дахь цомог нь худалдаанд гарахад бэлэн болоод байгаа гэнэ.

2010 онд гарсан цомог “Michael” нэртэй байсан бол энэ удаагийнх “Xscape” нэртэй, найман дуутай байх юм. Цомогт багтсан зарим дуунууд хэдийнэ онлайн ертөнцөд фенүүдийнх нь болоод буй билээ. Цомгийн ажилд Timbaland, Stargate тэргүүтэй алдартай продюсерууд хамтран ажиллажээ.

“Xscape” цомгийг “Epic Records”-оор эрхлэн гаргах бөгөөд 2014 оны тавдугаар сарын 13-нд дэлхийн хөгжмийн зах зээлд нэвтрэх нь.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж