УИХ-ын гишүүн Су.Батболд тойрогтоо ажиллаж дууслаа

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Су.Батболд тойрогтоо ажиллаж дууслаа

  УИХ-ын гишүүн Су.Батболд УИХ-ын Намрын чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаа.
   
    Өнгөрсөн хугацаанд Төв аймгийн Аргалант, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцогт, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар зэрэг 15 сумдаар тойрон ажиллаж нийт 2290 иргэд сонгогчидтой уулзалт хийн, УИХ-ын чуулганаар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулжээ.
   
    Уулзалтын үеэр иргэд, сонгогчдын зүгээс Малчдын тэтгэврийн насыг наашлуулах шаардлага, Сурагчдын амралтын хуваарийг мал төллөх үетэй уялдуулан өөрлчлөлт оруулах, Интернэт холболт хангалтгүй байгаа болон гол мэдээлэл хүлээн авдаг шугамын радионы доголдол, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэлт, иргэд хувьдаа газар өмчлөх, орон сууцаа хувьчилж авах зэрэг хүсэлтүүд олноор ирүүлсэн байна.

    УИХ-ын гишүүн өөрийн зүгээс дээрх хүсэлтүүдийг аймаг, сумдын удирдлагууд болон холбогдох байгууллагуудад уламжлах, зохих дэмжлэг үзүүлэх  зэргээр арга хэмжээ авч шийдвэрлэхээр ажиллаж байна.

А.Марал

Эх сурвалж: www.parliament.mn





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж