
АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт далайн гүехэн устай хэсэгт 10 орчим км-ийн гүнд болсон байна. Энэ нь Икике хотоос баруун хойд зүгт 85 км зайтай газар байсан аж. 8.2 магнитудын газар хөдлөлтийн дараа 45 минутын турш Чилийн эргийн хотууд хоёр метрийн өндөртэй далайн давалгаануудад цохиулж, зарим газар хөрсний нуралт үүсчээ. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Чилийн албаныхан далайн эргийн хотуудын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж.
Үүнээс өмнө 2010 оны хоёрдугаар сард болсон 8.8 магитудын газар хөдлөлтийн улмаас Чилийн төв, өмнөд хэсгийн нутгууд цунамийн гамшигт өртөж байсан аж.
Б.АНХТУЯА