
Планшет хэмээх бүхнийг гүйцэтгэж чаддаг хавтгай дэлгэц моодонд ороод удаагүй байтал Itablet хэмээх хэрэгсэл араас нь гарч эхэлжээ. Itablet нь Bluetooth холболтоор олон төрлийн техник хэрэгслүүдийг удирдах зориулалттай мини кэйбоард юм. Удирдаж болох систем болон хэрэгслүүдийн дотор Ipad, Iphone, Windows 7, Windows XP болон Android үйлдлийн системтэй гар утаснууд орох ажээ.
Itablet нь кэйбоарднаас гадна ар талдаа мэдрэгчтэй дэлгэцтэй тул хэрэглэгчид кэйбоард дээр шивж байх үедээ хуруугаараа курсорыг удирдах боломжтой юм. Энэхүү хэрэгсэл нь одоогоор Их Британи, АНУ-ын зах зээлд 132 ам.долларын үнэтэй худалдаанд гараад байна.
Б.Энхцэцэг