Францын ерөнхий сайдыг огцруулав

Хуучирсан мэдээ: 2014.04.01-нд нийтлэгдсэн

Францын ерөнхий сайдыг огцруулав


Жан-Марк Эйро. Фото: Philippe Wojazer / Reuters

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Засгийн газрын тэргүүн Жан-Марк Эйрог огцруулсан тухай Agence France-Presse мэдээлжээ. Удахгүй Олланд шинэ  ерөнхий сайдыг нэрлэх гэнэ. Агентлагийн эх сурвалжийн мэдээгээр өнөөгийн Дотоод хэргийн сайд Мануэль Вальс энэ тушаалд томилогдох ажээ.

Эйрогийн хамт танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан байна. Эрх баригч Социалист намын чансаа  маш ихээр унаснаас танхимын огцролт болох нь тодорхой байсан юм.

Гуравдугаар сарын 30-нд явагдсан орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатны сонгуулийн дүнд зүүнийхэн 155 хотод суудлаа алдсан нь Засгийн газрын огцрох шалтгаан болжээ. Барууны хүчнийхэн Тулуз, Анже, Канн, Тур, Лимож, Аржантей, Реймс, Сент-Этьен, Сен-Поле (Реюньон), Амьен хотуудад захирагчийн суудлыг авсан байв.

Олланд ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Эйрогийн Засгийн газар 2012 оны тавдугаар сард байгуулагдсан юм. Сүүлийн 10 жилийн дотор Социалистуудын анхны Засгийн газар нь тэр байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж