
аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төслөөр баригдаж буй сумын
төвийг хүлээн авах ёслол өнгөрсөн бямба гаригт буюу гуравдугаар сарын
29-нд боллоо. Өнгөрөгч 2013 оны тавдугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн
Бууцагаан, Баянлиг суманд шаваа тавьсан “Шинэ сум”-ын төвийн бүтээн
байгуулалтыгулсын комисст хүлээлгэн өгөх өдөр тун ойртжээ.“Шинэ сум”
төслөөр Баянлиг, Бууцагаан сумдад640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн
цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, 20 ортой эмнэлэг, Нутгийн удирдлагын
удирдлагын ордон /Захиргаа/, 180 суудалтай орчин үеийн Спорт заал,
400-500 хүний багтаамжтай Соёлын төв, Цахилгааны дэд станц, усан
сан,цэвэрлэх байгууламж, хөлбөмбөгийн талбай, автомашины зогсоол,
гэрэлтүүлэг, явган хүний зам зэрэг хүний ая, тухтай амьдрах орчин
хэрэгтэй бүгдийг барьжээ. Эдгээр барилга байгууламжуудыг барихын тулд
Баянлигт 14,7, Бууцагаанд 14,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Шинэ
сумын төвийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн
сайд Х.Баттулга, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, УИХ-ын
Д.Ганбат, Баасанхүү, Баянхонгор аймгийн удирдлагууд оролцсон юм.
Шинэ сумыг нээх ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболд:
-Баянлиг,
Буу цагаан сумын иргэд орон нутагтаа тав тухтай, тохилог сайхан орчинд
амьдарч, ажиллах аюулгүй орчин бүрдлээ. Хөдөө нутагт хүний амьдралын
бүхий л нөхцлийг хангасан, орчин үеийн, ногоон байгууламж бүхий дэд
бүтэц, цахилгаан, дулаан, гэрэлтүүлгийг байгуулж, усан хангамжийн
асуудал нь бүрэн шийдвэрлэгдсэн байна. Мөн хүүхэд, залуучууд чөлөөт
цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх талбайтай, явган хүний зам,
хүүхдийн тоглоомын иж бүрдэл бүхий цэвэрхэн сууринг барьж байгуулж
болдгийг бид харж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн
энэхүү бүтээн байгуулалт болж чадлаа. Улсын Их Хурал, Засгийн газар энэ
2014 онд 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээг барьж
байгуулахаар 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга
хэмжээг баталсныг дурдах нь зүйтэй, Монголчууд бид Хархорин хотыг
өөрсдөө босгож байсан түүхтэй. Манай улсын ихэнх суурингуудыг орос ах
нар барьж байгуулж, өгсөн. Харин өдгөө 800 жилийн дараа өөрсдийн гараар
хот байгуулж чаддаг гэдгээ харуулж энэхүү цогц бүтээн байгуулалтыг
сүндэрлүүлж чадлаа гэдгийг онцоллоо.
“Шинэ сум” төсөл нь нийт
найман га газрыг хамарч, 14 мянга 300 м.кв барилгажих талбайд эмнэлэг,
захиргаа, спорт соёлын төв, цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгыг
Канад модон технологиор барьснаараа онцогтой. Төвлөрсөн дулаан,
хэрэглээний халуун, хүйтэн устай, цэвэрлэх байгууламж, авто болон явган
хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг, инженерийн
байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдэж чадсан бүтээн байгуулалт юм.
Канад
модон барилгын материал нь өртөг бага, ашиглалтын зардал хэмнэлттэйгээс
гадна бат бөх, дулаахан, барихад хурдан, эдэлгээ урт төдийгүй хамгийн
гол нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй зэрэг олон давуу
талтай. Канад технологиор 90-120 жилийн эдэлгээтэй шинэ барилга
байгууламж бүхий цогцолбор баригдан улсын төсвөөс их засварт зарцуулах
хөрөнгийг хэмнэх боломжтой юм.
Шинэ сумын төв болон сүндэрлэх
шинэ хороолол нь гэрэл цахилгаан, дулаан, цэвэр бохир усны асуудлыг
бүрэн шийдэж хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж чаджээ.
Ингэснээр иргэдэд тав тухтай ажиллаж, амьдрах боломжийг олгож байна.
Түүнээс гадна “Шинэ сум” төсөл нь гудамж талбайн гэрэлтүүлэг, авто
машины зогсоол болон явган хүний зам талбайг бүрэн шийджээ.
Мөн
Шинэчлэлийн Засгийн газар болон Монгол банкнаас баталсан журмын дагуу
хөдөөний иргэд, малчдад төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон
эдэлбэр газартай хувийн орон сууцыг орон сууцны урт хугацааны найман
хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдэж байна. Ингэснээр шинэ сумын
төвийг дагасан малчны 100 айлын эдэлбэр газартай хувийн орон сууцны
хорооллыг төлөвлөн газар дээр нь барьж байгуулахаар ажиллаж байна.