
залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын
холбооноос санаачлан, Хэнтий аймгийн сумдын нутгийн зөвлөл болон спортын
холбоодтой хамтран “Алтан цом” спортын анхдугаар наадмыг дөрөвдүгээр
сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэхүү наадам нь
Хэнтий аймгийн залуучуудыг нэгтгэж чадсан анхны том спорт наадам болох
юм.
Одоогоор тус наадамд нийт 23 багийн 18-38 насны 800 гаруй
тамирчид бүртгүүлжээ. “АЛТАН ЦОМ”-д 35 спортын мастер, 141 спортийн
зэрэгтэй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Тамирчид сагсан бөмбөг,
гар бөмбөг, шатар, теннис гэсэн таван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа
тодруулах юм байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын
3-нд 12.00 цагаас Спортын төв ордонд болох юм байна.
Ш.ОЧ