Ээж нь хүүгийнхээ цагаан толгойн хичээлийг давтуулж байв.
Ээж: Энэ үгийг үсэг үсгээр нь унш.
Хүү: С – А – В.
Ээж: Нийлүүлээд унш.
Хүү: /Нусаа татан чимээгүй зогсоно/
Ээж: Нийлүүлээд уншаач.
Хүү: /Зургийг нь анхааралтай харж байснаа/ ТӨМПӨН.
Аав нь:
-Чи одоо хаашаа юм? Байнга л компьютерийн ард, хөгжим сонсож кино үзэнгээ тоглоом тоглоод, бэлэн юм идэж уугаад л, тэгээд гарч охидтой зугаацаж шоудахаас өөр ид шид эрдэмгүй…
Хүү нь:
-Та ингэхэд шүүмжлээд байгаа юм уу, атаархаад байгаа юм уу?
Жолооч хүн тээвэрлэх норм хэтрүүлчихсэн явж байтал цагдаа шүгэлдэв.
-Жолооч ч зогсохгүй явчихав. Нэг зорчигч:
-Та яагаад зогссонгүй вэ?
-Би түүнийг тэгээд хаанаа суулгах юм бэ?
Тал нутгийн хахир хүйтэн өвөл. Жирийн нэг монгол малчин айл. Эхнэр нь гадаа түлээ хагалж нөхөр нь гэртээ тв караоке дуулж хэвтэнэ.
-Арай ч дээ? Эхнэр тань гадаа хүйтэнд, харин та дулаан гэртээ?
-Эхнэр маань солгой хоолойтой л доо хө …
Нэг эр нэгэн хөөрхөн бүсгүй дээр очоод
-Танилцья, дугаараа өгчих
-ХААН БАНК 1542255833 ДОЛЛАРЫН ДАНС
-Танилцья… Эмүжин
-Hi ulzii…
-Айн шууд уу? Завгүй байна ш дээ.Овоо шулуухан гар уу чи чинь харин?
-Бишээ Өлзий гээд байхад даа.
Хоёр цэрэг тагнуулд гараад мөлхөж явтал нэг нь гараараа баасан дээр дарчихжээ. Нөгөөх нь шоолон инээтэл баастай гараараа амыг нь таглан “Чишш…чимээгүй…
Диваажинд хоёр нөхөр шатар нүүж суув. Гэтэл нэг нь байн байн хаалгаар орж гараад гүйгээд байх юм гэнэ.
-Чи чинь яагаад л орж гараад байна даа?
-Хөгшин чинь сэхээнд байгаа юмаа.
-Чиний үс чинь яг хиймэл юм шиг харагджийнаа…
-Энэ чинь хиймэл үс ш дээ
-Пөөх, тиймүү, яг жинхэнэ юм шиг л харагджийна ш дээ түгүүл…
Нэг эр түргэн дуудаж байна гэнэ.
-Өө муусайн үхэж байсан … Монголын түргэн ийм л арчаагүй байгаа юм ш дээ. Хүн бүхэл бүтэн 12 удаа дохиод байхад чинь ядахдаа ганц эргээд залгачихгүй….
Залуухан бүсгүй:
-Олигтой мөнгөтэй залуу олдохгүй бол хайр сэтгэлээрээ хүнтэй сууна аа яадгийм…
Нэгэн микроны кондуктор:
-Офицер 500, офицер 500 гээд л орилж байж гэнэ. Гэтэл нэгэн сонсогч цэрэг ирээд: – Эгчээ сонсогч хэдээр вэ?
-Юу хийж байгаа юм ганцаараа?
-Салхилж л байна.
-Аймаар харанхуй байна ш дээ?
-Би айдаггүй юм оо.
-Аймаар зоригтой юмаа чи!
-Үгүй ээ, царай муутай юм оо.
Эхнэр:
-Чи хурдхан гараад жаахан мод хагалаадхаач?
Нөхөр:
-Би модон дээр суусан мод хагалж болохгүй.
-Тэгвэл би энэ жил төмөр дээр суусан тогоо шанагыг чинь барихгүй шүү…
– Чи ямар мэргэжилтэй вэ?
– Нийтийн тээврийн хэрэгсэлийн удирдлага ба санхүү
– Юунч нэрэлхүү юм бэ? дээ, зүгээр л кондуктор гээд л хэлчихгүй
-Мань чинь ном уншихаараа хэтэрхий олон гол баатаруудых нь дунд төөрчихөөд байх юм аа.
-Тэгвэл чи “Робинзон Крузо”-г л уншаач дээ…
Эхлээд аавд намайг ховлон барин байж зодуулчихаад, зодуулсных нь дараа намайг өмөөрч аав руу уурладаг хүнийг ээж гэдгийм ш дээ…
Сувилагч бүсгүй шинэхэн аавд 3 ихэр хүүхэд авчраад:
-Олон ихэр төрсөнд та сандраагvй биз дээ?
-Үгvй ээ яалаа гэж дээ.Харин ч баяртай байна.
-За ашгүй дээ түгүүл энэ эхний гурвыг нь барьж бай би бусдыгнь аваад ирье.
Уур хүрээд хаалгаа саваад гарлаа…ганцаараа амьдардагаа санаад эргээд ирлээ…
Усанд живсэн гоо бүсгүйг аврав.
-Хатагтай. Та ганц ч болов үг хэлээч дээ.
-Толь!!!
-Ээж, та намайг “блок”-лцон юм уу?
-Тийм ээ .Чамаас дандаа спам ирээд байх юм байна ш дээ
-Юун спам!
-Мөнгө өгөөч, нэгж явуулаач, хоол хийсэн үү энэ тэр гээд л…
Дэлгүүрт:
-Энд тaмхи татахгүй шүү
-Зарж байгаа юм бол татахад яагаад болохгүй гэж?
-Та аптект бэлгэвч авчихаад тэндээ хэрэглэдэг үү бас айн?
Үзмэрч рүү утасдаад:
-Маргааш тантай уулзах цаг авч болохуу?
-Амжихгvй байхаа даа, маргааш өглөө та хөлөө хугалах юм байна
-Шалгалт ямар байна?
-Яг л Гандан дээр байгаа юм шиг байна.
-Юу гэсэн үг юм?
-Оюутнууд залбирах нь залбираад л, маани унших нь уншаад л, элс шороо цацаад л харин хариулж байгаа оюутныг сонссон багш нар нь : “Ээ бурхан гончигсүм минь” гээд л…
Зүйр цэцэн онигоо
Тэжээсэн бяруу
Гэнэт үхэв
100 төгрөгтэй явснаас
Өсгөөд 1000 болго
Могойн эрээн арьс нь
Хүний эрээн шивээс нь
Өөрийн толгой дээрх тэмээг харалгүй
Дарагдаж үхэв
Үнэнээр явбал өлсөж үхнэ
Үхэр тэргээр шарилыг нь зөөнө