Эрдэмтэд электрон харааны шилийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд электрон харааны шилийг бүтээжээ

АНУ-ын PixelOptics компани 40-өөс доош насны хол, ойрын харааны шил зүүдэг хүмүүст зориулж электрон нүдний шилний технологийг боловсруулжээ.  Уг электрон харааны шилийг EmPower гэж нэрлэсэн бөгөөд эхний ээлжинд 18 төрлийн электрон шилний загвар худалдаанд гарах аж.

Энгийн ойрын болон холын харааны давхар фокустай шил нь эгц урагш эсвэл доош харахад тохиромжтой байхаар бүтээгдсэн байдаг. Харин EmPower электрон харааны шил нь фокусыг тааруулах тусгай бяцхан товчлууртай. Тохируулах товчлуурыг дарснаар линзний тунгалгийн болон шингэн кристал давхаргын молекулын бүтэц өөрчлөгдөж хол, ойрын зайг тааруулдаг юм байна. Энэхүү шил нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 1200 ам.долларын үнэтэй худалдаанд гарч эхэлсэн байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж