Өсвөрийн шатарчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчид өрсөлдөж байна

Хөвгүүдийн 44 дэх, охидын 38 дахь удаагийн шатрын тэмцээн Нийслэлийн 23 болон 50-р дунд сургуулиудад өнгөрөгч бямба гаригт /03.29/ эхэллээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 8 хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 нас гэсэн зургаан
насны 12 ангиллаар явагдаж байгаа бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын 30
орчим клуб, байгууллагын нийт 582 өсвөрийн шатарчид оролцож байна.
Энэхүү тэмцээнээс тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх
авна.

Өсвөрийн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан ажиллаж байгаа бөгөөд тэмцээнийг Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.

Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд хаалтын ажиллагаа маргааш 17.30 минутаас 23-р сургууль дээр болно гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж