
Жүдо, жиү-жицү бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Өнөржаргал дүрэмгүй зодооны томоохон төрөл болох “MMA”-д хүч сорилоо. Түүний тулаан өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Nokia Club”-т болсон бөгөөд өрсөлдөгч нь тус улсын тамирчин Натан Маллет байсан юм. Дүрэмгүй зодоонд анхны тулаанаа хийсэн тэрээр 120 кг-д хүч үзжээ. Б.Өнөржаргалын өрсөлдөгч “Балчир дорго” хочит Маллетт “MMA”-д дөрвөн тулаан хийж, нэг ялж, гурван удаа ялагдсан байна. Хоёр тамирчны тулаан өчигдөр манай цагаар оройн 22.00 цагт болсон юм.
"СПОРТЫН ШУУДАН" сонин