Газар өмчлөх бүртгэл хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Газар өмчлөх бүртгэл хойшлогджээ

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг маргаашаас эхлэх байсан бол тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү энэ талаар өгүүлэхдээ “Иргэдэд өмчлүүлэх газрын байр зүйн зураг, хянан баталгааг нь хийсэн. Харин ерөнхий төлөвлөгөөний газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж манайд өгөх ёстой. Тэр төлөвлөгөө нь ирсний дараа бид байгууллагын вэбсайтдаа байрлуулж, иргэдийн өргөдлийг авч эхэлнэ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ирсний дараа 52 байршлаас бүгдийг нь шууд нэг дор өгөхгүй, эхний ээлжинд 10 байршилд өгөх зэргээр аажим хэрэгжүүлнэ” хэмээн хариулжээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж