
Хойд болон Өмнөд Солонгосын усан хил дээр өнөөдөр /III.31/ талууд харилцан гал нээсэн талаар Ёнхап агентлагт мэдээллээ. БНСУ-ын ерөнхийлөгчийн ордноос мэдээлснээр Хойд Солонгосын баруун эргээс галласан их бууны сумнууд Өмнөд Солонгосын Пэннёндо арлын ойролцоо далайд унасны дараахариу гал нээжээ. Одоогоор хоёр Солонгосын усанхил дээрх нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Өмнөд Солонгосын талаас ойролцоох арлын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Хойд Солонгос нь даваа гарагт баруун эргийн бүсэд гал нээх цэргийн сургуулилт эхлүүлсэн аж.




Б.АНХТУЯА