Төрсний дараа жингээ яаж хасах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Төрсний дараа жингээ яаж хасах вэ?

Та бүхэн ингэж боддог уу?
Эмэгтэй хүн жирэмслэлт болон төрөлтийн дараа жингээ хасахад нилээн бэрхшээлтэй
байдаг. Хэвийн жинтэй эмэгтэй таргалалттай эмэгтэй хоёрын хүүхэд төрүүлсэний
дараах жингийн хасалт нь эрс өөр байдаг. Хэвийн жинтэй эмэгтэй нь төрөлтийн
дараа буцаж хэвийн жиндээ ороход хурдан байдаг.Тэгвэл жирэмслэхээс өмнө
таргалалттай байсан эмэгтэй хүн жирэмслэвэл жин нь улам нэмэгдэх нь ойлгомжтой
асуудал юм. Мөн төрөлтийн дараах жингийн бууралт нь удаан байх болно.Тэгвэл энэ
буруу  бодлоосоо болж ихэнх эмэгтэйчүүд маань буцаж хэвийн  жиндээ
ороход хэцүү хэмээн шантарч орхидог.

 Жирэмслэлт ба төрөлтийн дараа турах нь хамгийн хэцүү хэмээн та бүхэн
бодож байна уу?  Тэгвэл тийм биш ээ гэж та бүхэнд зөвлөх байна. Жирэмсэн
үед угаасаа жингээ хасах шаардлага байхгүй бөгөөд, жирэмсэн үед байгалийн
жамаараа ураг эхэс нь томрон эмэгтэй хүний жин нь нэмэгдэж эхлэнэ. Жирэмсэн
байх үедээ эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том эндүүрэл бол хүүхдийнхээ төлөө
сайн идэх хэрэгтэй хэмээн бодож их хэмжээгээр хооллох явдал юм. Жирэмслэсэн
эмэгтэй хүн дунджаар 11kg орчим жин нэмдэг. Хэвийн жинтэй эмэгтэй хүн  9kg
жин нэмэх бөгөөд, таргалалттай эмэгтэйн хувьд 7kg орчим жинг нэмнэдэг байна.
Мөн  ураг, эхэс, ус, хүйс нийлээд 10kg болдог. Мөн эмэгтэй хүний бие жирэмслэхэд
хүүхэддээ зориулан их хэмжээний устай болдог.

Төрсөний дараа хүүхдээ хөхөөр хоолохуу  үгүй юу гэдгээс биеийн жин их
нөлөө үзүүлнэ. Хүүхдээ хөхүүлж байгаа гээд их хэмжээгээр хооллох нь биеийн жинг
нэмэгдүүлэх муу үр дагавартай. Иймд эх нь хоолны дэглэмдээ анхааран амин дэм
ихтэй хүнс сонгон хэрэглэх нь нярай хүүхэд ба эхийн биед хамгийн сайн байх
болно. Мөн төрөлтийн дараа таргалах бас нэгэн шалтгаан нь стресс болон
төрөлтийн дараах гуних өвчин юм гэдгийг анхаарах хэрэгтэй.

Төрөлтийн дараа хүүхэд, эхэс, ус, хүйс гарахад 5-6kg жингээр  багасна.
Төрсөний дараа эхийн бие 1долоо хоног өнгөрөхөд  2-3kg жингээр багасна.
Энэ үед жирэмсэн байсан эмэгтэй хүний биед турах хамгийн сайн нөхцөл бүрэлдэж
ирдэг тул төрөлтөө ашиглан турах боломжтой юм.    

Иймд төрсөнөөс хойш 6 сарын дотор эмэгтэй хүний бие нь жин хасах хамгийн сайн
нөхцөлд орсон байдаг гэдгийг бүү мартаарай. Төрсөнөөс хойш 2 долоо хоногийн
дараагаас эхлэн  биеийн дасгал ба хоол хүнсэндээ зөв дэглэм барьж чадвал
хүссэн жиндээ хүрэх боломжтой чухал үе юм.

Эх хүн үр хүүхэддээ энэ хорвоогийн хамаг эрхэм бүхнийг өгөхийг хүсдэг билээ.
Гэвч Эх таны эрүүл бие өөртөө итгэх итгэл тань энхрий бяцхан үрд чинь хамгийн
эрхэм бэлэг болдог юм шүү.

Эх сурвалж: emegteichuud.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж