Бразиль “World Cup”-аас урьтаж цэвэрлэгээ эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Бразиль “World Cup”-аас урьтаж цэвэрлэгээ эхлүүлжээ

Рио де-Жанейрод хоёр сарын дараа болох хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээнээс урьтаж, Бразилийн хууль сахиулахынхан хар тамхины зэвсэгт бүлэглэлүүдийг цэвэрлэх ажлыг эхлүүлжээ. Үүний дагуу Бразилийн хууль, хүчнийхэн өчигдөр /III.30/ Рио хотын хамгийн аюултай бүс болох хат тамхины наймаа газар авсан борчуудын “Mare” хороололд тусгай ажиллагаа явуулжээ.

Бүрэн зэвсэглэсэн 1000 гаруй цагдаа, цэргийнхэн хуягт техникээр Риогийн онгоцны буудлын ойролцоо орших борчуудын хороолол дундуур самналт явуулж, их хэмжээний зэр зэвсэг хураасан байна. Хууль хяналтынхан 15 минутын дотор хорооллыг бүрэн бүсэлж, хар тамхины зэвсэгт бүлэглэлүүдтэй тулалджээ. Гэвч буудалцааны үеэр 15 настай хүү амь үрэгдсэнээс оршин суугчид хууль, хүчнийхний эсрэг босч, үймээн дэгдсэн байна. Үүний улмаас гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн аж.

“Mare” борчуудын хороололд 130 мянга гаруй хүн оршин суудаг аж.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа ирэх 2016 онд Бразильд Олимпын наадам болох билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж