Таны манлайлалд цэргийнхний өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.03.31-нд нийтлэгдсэн

Таны манлайлалд цэргийнхний өгөх зөвлөгөө

Хал
үзсэн дайчид яагаад гайхалтай  бизнес эрхлэгчид байдгийн цөөхөн шалтгаан
бий.


Цэргийн туршлагыг манлайлал болон бизнесийн чадварт хөрвүүлж болох уу?
Өнөөгийн хамгийн амжилттай ажиллаж байгаа корпорациуд үүнийг хөрвүүлж болно гэж
санал болгох байх. Бизнесийн ертөнцөд томоохон нэртэй Verizon"s Lowell McAdam,
FedEx, General Motors-ын гүйцэтгэх захирлууд цэргийн туршлагатай хүмүүс байдаг. 




2005 оны харьцуулсан судалгаагаар S&P 500-ийн Корн/Ферри интернэйшнл сан
топ гүйцэтгэх захирлуудын 8% нь хуучин цэргийн ажилтнууд байсан бөгөөд энэ дүн
АНУ-ын эрчүүдийн 3% болох дүнгээс бараг 3 дахин их аж.

Тэгвэл цэрэг арми тэдгээр оффицерууддаа гол гол топ корпорациуд руу “авирахад”
туслах ямар зүйлийг заасан юм бол? Бид тэдний олонхтой нь ярилцаж цэргийн
үйлчилгээнд ажилласнаар амьдрал, бизнес, манлайллын тухай ямар томоохон
хичээлүүдийг ойлгож авсан бэ гэдгийг олж мэдсэн юм.

Үргэлж тодорхой ухаалаг харагд: FedEx-ийн гүйцэтгэх захирал Фредерик
Смит усан цэргийн флотоос цэгцтэй харагдахыг сурсан. 

Хүмүүстээ сайн анхаарал тавь: General Motors-ийн хуучин дарга Даниел
Акерсон “Цэргийн алба надад үлгэр жишээ үзүүлж манлайлан, хүмүүстээ сайн
анхаарал тавьж байхыг зааж сургасан” гэжээ.

Хэтийн зорилгод хүрэх төрөл бүрийн багийг бүрдүүл: Johnson &
Johnson-ийн гүйцэтгэх захирал Алекс Горски АНУ-ын армид ахмад байсан бөгөөд
“цэрэг арми надад янз бүрийн багуудтай ажиллахын үнэ цэнийг ойлгуулсан. Би хүн
бүрт зөв хариултын түлхүүр цоож байдаггүй гэдгийг олж мэдсэн” гэжээ.

Урт хугацааны харилцаанд анхаарал хандуул: Цэрэгт бий болсон харилцаа
насан туршид үргэлжилдаг бөгөөд бизнесийн албан тушаалд ч сайн нөлөө үзүүлдэг.

Хүн бүрийг сонсоход бэлэн бай: American Electric Power-ийн хуучин
гүйцэтгэх захирал Майкл Моррис “цэрэг арми намайг бусдыг сонсоход бэлэн байх,
аль болох олон хүмүүсийн санааг нэгтгэж нэг саналыг бий болгохыг сурсан”
хэмээжээ.

үргэлжлэл: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж