Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Хэнтий аймгийг зорилоо. Аймгийн төвүүдийг бүсийн оношлогооны төвтэй болгохоор зорьж, өнгөрсөн жил Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг суулгасан юм. Энэ хүрээнд Хэнтий аймагт бүсийн оношлогооны төв байгуулсан бөгөөд Ерөнхий сайд нээлтийн арга хэмжээнд нь оролцох юм. Мөн Хэнтий аймагт 1000 айлын орон сууц баригдахаар болж буй аж. Шав тавих ёслол нь мөн өнөөдөр юм байна.
Харин маргааш Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллах юм.
Г.ДАРЬ