
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Дунд голын хос гүүрийг тун удахгүй засварлаж эхэлэх юм байна. Дунд голын гүүрийн засвар маргааш эхэлж, гурван сарын хугацаанд үргэлжлэх ажээ. Эхний ээлжинд гүүрний баруун хэсгийн замын хөдөлгөөнийг хааж, засварын ажил эхлэх бол зүүн талыг замыг хоёр урсгалтай болгохоор зохион байгуулах юм.
Зам, гүүрийн засвар эхэлмэгц хотын замын ачааллыг тэнцвэржүүлэх ажлыг Замын цагдаагийн газраас хийдэг. Замын цагдаагийн газраас дараах мэдээллийг өгч байна.
1. ХУД, Ажилчны гудамж, Дунд голын хос гүүрийн хуучин гүүрийг /баруун талыг/ дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс долоодугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хааж засварлах тул үлдсэн зүүн талын гүүр сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулагдана.
2.ХУД, ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний 10:00 цагаас тавдугаар сарын 01-ийг хүртэлх хугацаанд зорчих хэсгийг бүрэн хааж зам засварын ажил явагдах болно.
Энэ жилийн хувьд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км автозамыг шинээр барихаар төлөвлөөд буй билээ.