Хурдан дааганы уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Хурдан дааганы уралдаан болов

“Ирээдүйн түмэн эх-2011” хурдан дааганы уралдаан өчигдөр Хүй долоо худагт боллоо. Өндөр бооцоотой гэдгээрээ олны анхаарлыг татдаг энэ уралдаанд газар газрын 52 даага тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Т.Батзоригийн халтар даага түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын даян аварга А.Сүхбатын шарга халзан аман хүзүүджээ. Харин айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын н.Болдсүхийн буурал, Ховд аймгийн Буянт сумын Э.Тамирын зээрд, Улаанбаатар хотын н.Улам-Өрнөхийн хээр даага хурдалсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж