
Төрийн нарийн бичгийн дарга Саудын Арабаас АНУ-д буцаж явсан юм. Тэрээр Ирландын Шеннон нисэх буудалд онгоцоо түлшээр цэнэглүүлж байхад Европ буцах шийдвэрийг гаргасан байна.
Керри Парист буун ирэх даваа гаригаас Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай хэлэлцээр хийх ажээ. Өнгөрч буй долоо хоногт тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг дагалдан Гаага, Ром, Эр-Рияд хотуудад очсон байлаа. Бямба гаригт Путин Обаматай утсаар ярьсны дарааУкраины талаар хийх хэлэлцээрийг тэр үргэлжлүүлэхээр шийдсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР