
Фото: Василий Батанов / РИА Новости
Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын28-нд Хар тэнгисийн флотын талаар Украинтай байгуулсан гэрээг цуцлах тухай бичиг баримтыг Төрийн думд оруулжээ. Энэ талаар Кремлийн сайт мэдээлсэн байна.
Эдгээр гэрээг хэрэгсэхгүй болгох санаачлагыг Оросын Үндэсний аюулгүй байдалын зөвлөл өмнө нь гаргасан байлаа. Хар тэнгисийн флотыг хуваах тухай 1997 оны гэрээ, түүний статус болон флотыг Украинд байрлуулах талын 2010 оны гэрээ зэргийн талаар энд яригдаж байна.
Крымыг Оросын бүтцэд орсон учраас эдгээр гэрээ нь хэрэггүй болсныг баримтыг дагалдах тайлбарт өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР