Словакид ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.30-нд нийтлэгдсэн

Словакид ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат эхлэв


Андрей Киска ба Роберт Фицо

Бямба гаригт  Словакийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт эхэлсэн тухай Agence France-Presse мэдээлэв. Түүнд өнөөгийн ерөнхий сайд Роберт Фицо (Robert Fico) ба тус орны хамгийн баян хүмүүсийн нэг нам бус Андрей Киска (Andrej Kiska) хоёр оролцож байна. Тэр хоёр гуравдугаар сарын 15-ны санал хураалтаар 28 ба 24 хувийн санал авч дараагийн шатанд үлджээ.

Шинжээчид тэдний ерөнхийлөгч болох магадлалыг тэнцүү гэж үзэж байна. Санал хураах байрнууд бямба гаригийн өглөөний долоон цагт нээгдсэн байлаа. Оройн 10 цагт санал хураалт дуусна. Сонгуульд 4,3 сая хүртэл хүн оролцох эрхтэй.

Ням гаригийн шөнө сонгуулийн урьдчилсан дүнг зарлах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний ээлжид нийт 14 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Словакийн ерөнхийлөгч таван жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд төрийн дээд албанд дараалан хоёр удаа суух эрхтэй.

Хамгийн сүүлчийн мэдээгээр, саналын хуудасны гуравны нэгийг  тоолсны дараа бизнесмен Андрей Киска 59 хувийн саналаар тэргүүлж байна. Фицог  сонгогчдын 41 хувь дэмжиж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж