
Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа өнөөдөр 14.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” шагналд нийтдээ 50 гаруй эмч нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах юм байна. Энэхүү үйл ажиллагааны зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран ажиллажээ.