
Амраад маш олон тодорхойлолт бий. Гэхдээ “Хар сарнай”-гийн гэдгээр нь хүмүүс ихэвчлэн овоглодог байх. Үүний араас түүнийг рок попын хамгийн стильдээ үнэнч дуучин, хамгийн сайн бүжигчин гэхчлэн яаж ч рекламдаж болно. Монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гайхамшигтай гэр бүлээс төрсөн энэ залуу хамгийн мундаг нь үндсэрхэг, уламжлалт сэтгэлгээтэйгээрээ бусдаас ялгардаг.
Гадаад төрх, хувцаслалт, характер…Ер нь түүнийг анх хараад хэнд ч монгол ахуйд ойр хүн гэж шууд санагдахгүй. Харин Амраа ишиг, хурга хариулж, эмээ өвөөдөө тусалж өссөн бага насны “малчин” амьдралдаа хамгийн таатай ханддаг гэдэг.
Монгол бүжиг, монгол ахуй, монгол дээл гээд Монголоороо гоёх дуртай рок залуу сүүлийн жилүүдэд нум сумаар хичээллэдэг болсныг та дуулсан байж магадгүй юм. Тэгвэл шаггүй мэргэн харвадаг, дуучин Амраа Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын бэлтгэлээ базааж эхлээд байгаа гэнэ. Багадаа хурдны морь унаж өссөн Амраад дунд сургуульд байхдаа одоогийн улсын гарьд Б.Гантогтох нарын хамт бөхөөр хичээллэж явсан үе бий. Сайн эр хүнийг найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэж ярьдаг шиг морь унаж, ноцолдож өссөн Амраа эрийн гурван наадамд эрхий мэргэнээ үзээд алдахаар шийдсэн нь энэ юм. Эр хүний боддог л бодол.
*****w w w COMPUTERSHOP M N ******I PAD 2 WIFI+ 3 2011-05-09 203.169.52.155
w w w COMPUTERSHOP M N I PAD 2 WIFI 3G загварийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР АВААРАЙ БРЭНД НӨҮТБҮҮКЭЭ 599000- 649000 ТӨГРӨГНИЙХАА 50 ХУВИЙГ ТӨЛӨӨД ЗАХИАЛАН АВААРАЙ МӨН АМЕРИКААС БАРАА ЗАХИАЛАН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА утас 99172587 99059613
Зочин 2011-05-09 202.131.232.34
boljishde mergen tsol avah boltugai manai mongol naadmiin hamgiin hel amgui goe turul
www. goe. mn 2011-05-09 202.131.225.147
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886
Зочин 2011-05-09 182.160.8.246
хн наад мэдээ чинь өөр бас нэг сайт дээр байна лээ