Эрлийн багийнхан шинэ мэдээ ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.29-нд нийтлэгдсэн

Эрлийн багийнхан шинэ мэдээ ирүүлэв

Тайландын хиймэл дагуулын зургийн дагуу Энэтхэгийн далайн баруун өмнө зүгт 1000 км хүрээгээ өргөтгөсөн эрлийн багийн таван онгоц сураггүй болсон "Боинг 777-200" онгоцны сэг байж болох олон өнгийн зүйлсийг илрүүлсэн мэдээг ирүүллээ.

Шинэ-Зеландын “Orion” зааварчилгааны онгоцны багийнхан олон тооны цагаан, цайвар өнгийн зүйлс илрүүлсэн гэнэ. Харин Австралийн нисэх багийнхан ногоон, цэнхэр өнгийн дөрвөлжин зүйлс олж харжээ. Түүнчлэн эрлийн бусад таван онгоцноос дээрхтэй ижил онгоцны сэг байж болох зүйлсийг илрүүлсэн байна. Олон улсын эрлийн нисэх багийнхан онгоцны сэг байж болох зүйлсийг олж харсан тухайг өнгөрсөн шөнө /III.28/ хайгуулыг удирдаж буй Австралийн албаныханд дуулгажээ. Эрлийн таван онгоцны ирүүлсэн мэдээллийн дагуу хөлөг онгоцнууд сэг байж болох зүйлс илэрсэн далайн хэсгийг зорьсон аж.

Үүний зэрэгцээ "Боинг 777-200" онгоцны сэг байж болох зүйлс Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсгээс илэрсэнтэй холбоотой шинэ таамаг гарч ирчээ. 370-р нислэг ракарын дэлгэцнээс алга болсны дараа далайд осолдсон байх хэсгийг хүртэлх зайг тооцож үзвэл "Боинг 777-200" онгоц өмнө бодож байснаас хурдан нисч байсан гэнэ. 370-р нислэг ийм хурдтай нисэх шалтгааныг албаныхан шатахуун нь хурдан дууссантай холбон тайлбарлаж байна.

Одоогоор Энэтхэгийн далайн өмнөд, баруун өмнөд хэсгийн 319 мянган квадрат километр талбайд олон улсын эрлийн багийн арван онгоц, таван хөлөг онгоц хайгуул хийж байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж