Зураг зураад, Азийн наадам үзээрэй

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Зураг зураад, Азийн наадам үзээрэй

"Спорт-хөгжил-энхтайван” уриатай спортын олон улсын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай ОУОХ, НҮБ хамтарсан тогтоол гарсан байдаг. Энэ дагуу хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний олимпийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор эл өдрийг Монголд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тодруулбал, энэ өдөр ССАЖЯ, СБТ, МҮОХ, МПХ, МДифСХ, МТОХ, МОСХ, Спортын холбоодын төлөөллүүд илтгэл тавьж, урлаг спортын хамтарсан үзүүлбэр толилуулах юм байна. Түүнчлэн эссэ, зохион бичлэг, зургийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж байгаа бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргах юм байна.

Хугацаа, зохион байгуулагдах газар:

Илтгэл тавих, шагнал гардуулах, спорт, урлагийн тоглолтын арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 11-14 цагт зохион байгуулагдана.

Эссэ, зохион бичлэг, зургийн уралдаанд 2014 оны 4 дугаар сарын 4-нийг хүртэл уралдаанд ирүүлэх материалыг хүлээж авна. Уралдаанд ирүүлсэн эссэ, зохион бичлэг зургуудаар 2014 оны 4 сарын 06-ны 10 цагаас МҮЭСТО-ны нэг давхрын зааланд үзэсгэлэн гаргана.

Уралдаанд тавигдах шардлага. Шагнал:

-Эссэ бичлэгийн уралдаанд Монгол улсын 18-25 насны оюутан залуучууд,

-Зохион бичлэгийн уралдаанд 16-18 хүртэлх насны хүүхэд залуучууд,

-Зургийн уралдаанд 6-12 хүртэлх, 12-16 хүртэлх насны хүүхдүүд оролцох эрхтэй.

-Эссэ бичлэгийн уралдаанд оролцогчид А4 хэмжээтэй цаасан дээр 500-гаас доошгүй үгэнд багтааж,

-Зохион бичлэгийн уралдаанд оролцогчид А4 хэмжээтэй цаасан дээр 250- 300 үгэнд багтааж "Спорт-хөгжил-энхтайван" сэдвээр эссэ, зохион бичлэгээ бичнэ.

-Зургийн уралдаанд оролцогчид АЗ хэмжээтэй цаасан дээр дээрх сэдвээр зургаа зурж ирүүлнэ.

Уралдаанд ирүүлсэн материалыг шалгаруулж дараах шагналыг олгоно.

Эссэ бичлэгийн уралдаан

I     байр 1- “Инчеон- 2014 " Азийн наадам үзэх эрх
II     байр 1 – Өргөмжпөл 500.000 төгрөг
III     байр 1- Өргөмжпөл 300.000 төгрөг

Зохион бичлэгийн уралдаан

I     байр 1- “Инчеон- 2014” Азийн наадам үзэх эрх
II     байр 1 – Өргөмжлөл 500.000 төгрөг
III     байр 1- Өргөмжпөл 300.000 төгрөг

Зургийн уралдаан 6- 12 хүртэлх нас

I     байр 1- Өргөмжлөл 800.000 төгрөг
II     байр 1 – Өргөмжпөл 500.000 төгрөг
III     байр 1- Өргөмжпөл 300.000 төгрөг

Зургийн уралдаан 12-16 хүртэлх нас

I     байр 1- Өргөмжпөл 800.000 төгрөг
II     байр 1 – Өргөмжпөл 500.000 төгрөг
III     байр 1- Өргөмжпөл 300.000 төгрөг

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж