Урлагийн тогоонд олон жил буцалсан “архаг” уран бүтээлчид өөрсдийн олон жил буцалсан гавьяагаа гайхан тоглолт хийх нь сүүлийн үед гарсан “мода” болжээ. Тэгвэл энэ удаад Монголын нийтийн дууны уран бүтээлчдийн нэг, цагтаа мандаж явсан нийтийн дууны уран бүтээлч Гавьяат жүжигчин У.Далантай “Дуусашгүй дуу минь” хэмээх тайлан тоглолтоо тавихаар зэхээд байгаа гэнэ. Түүнийг Монголын цөөхөн дуурийн мэргэжлийн дуучдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Дуусашгүй тоглолтын бэлтгэл ерөнхийдөө хангагдсан бөгөөд одоогийн байдлаар хугацаагаа товлоогүй байгаа ажээ.
Э.ТЭКҮ