Хаврын тариалалт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалт эхэлжээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн ажлыг албан ёсоор  энэ сарын 10-наас буюу маргаашнаас эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл зарим аймгийнхан газар тариалангийнхаа ажлыг хэдийнэ эхлүүлжээ. Тухайлбал, газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг өнөөдрийн байдлаар 3000 га талбайд тариалалт хийгээд байгаа бол Булган аймгийнхан ч газар тариалангийнхаа ажлыг эхлүүлсэн гэнэ.  Төв аймаг өнгөрсөн амралтын өдрүүдэд тариалалтаа эхлүүлжээ. Тус аймаг энэ жил 50000 га-д үр тариа, 4000 га-д төмс, 1150 га-д хүнсний ногоо тариалах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж