Гэмт хэргийн тухай хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн тухай хуулийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлээд буй хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Харин Захиргааны ерөнхий хуулийн төслийг сайдуудтай дахин хэлцээд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж УИХ-д өргөн барихаар болсон байна.

Мөн хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын санаачилан боловсруулсан Монгол хэлний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Дотоодын цэргийн ангиудыг татан буулгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг хорь гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж