“Гэгээн Муза” хэзээ болох вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

“Гэгээн Муза” хэзээ болох вэ?

Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан жил бүрийн шилдэг уран бүтээлийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам хойшилжээ. Драмын театрын хамт олон тус наадмаа тавдугаар сарын 12-нд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Уг наадмын хугацаа хойшилсонтой холбоотой нэр дэвших бүтээлүүдийг хүлээж авах хугацааг мөн сунгаж болзошгүй байгаа юм. Драмын театрын хувьд “Гэгээн Муза”-г хойшлуулах болсон шалтгаан нь дэлхийн сонгодог жүжгийн сарын аян явж байгаатай холбоотой гэнэ.

Тус театрын сарын турш тоглогдох сонгодог жүжгийн сар ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дуусах юм. Хэдийгээр жилийнхээ ажлыг тус театрын хамт олон төлөвлөсөн байсан ч тэдний төлөвлөгөөнд өөрчлөлт орсон бололтой.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж